УДАМ

УДАМ апп-аас хэрэглэгчийн бүртгэл болон мэдээлэл устгах заавар

УДАМ платформ нь хэрэглэгчдэд өөрийн бүртгэл болон холбогдох мэдээллийг устгах боломжийг олгодог.

Апп дотор устгах заавар
  1. УДАМ апп руу нэвтэрч орно.
  2. Профайл (Хувийн мэдээллээ засах) хуудас руу орно.
  3. Хуудсын хамгийн доод хэсэгт байрлах "Хэрэглэгч устгах" бүлгийг сонгоно.
  4. "УДАМ-с гарч, мэдээллээ устгах" сонголтыг дарна.
  5. Платформ таныг үйлдлээ баталгаажуулах эсэхийг дахин лавлана.
  6. Та үйлдлээ баталгаажуулснаар таны бүртгэл устгах горимд шилжинэ.
Устгалын хугацаа
  • Баталгаажуулснаас хойш таны бүртгэл 14 хоногийн дотор бүрэн устгагдана.
  • Энэ хугацаанд хэрэглэгч нэвтрэх боломжгүй болно.
  • 14 хоног өнгөрсний дараа бүртгэл болон холбогдох мэдээлэл системээс бүрэн устгагдана.
Устгагдах мэдээлэл
  • Хэрэглэгчийн профайл мэдээлэл
  • Үүсгэсэн угийн бичиг, гэр бүлийн холбоос мэдээлэл
  • Байршуулах зураг болон контент
  • Нэвтрэх эрхийн мэдээлэл
Анхаарах зүйл
  • Бүртгэл устгах үйлдэл буцаах боломжгүй.
  • Устгагдсан мэдээллийг сэргээх боломжгүй.

Хэрэв танд нэмэлт асуулт байвал: support@udam.mn